Мэдээллийн технологи тэр дундаа хяналтын системүүдийн хөгжил дээд түвшиндээ хүрч байгаа энэ үед бүхий л үйлдвэрлэгчид хамгийн сайныг бүтээхийн төлөө зүтгэж байгаа болов уу. Гэхдээ тэр дундаас брэндийн нэр хүнд болон олон жилийн найдвартай бүтээгэдэхүүнээрээ ялгарсан хэдхэн л брэнд байдаг. Hikvision, Dahua, Juan, Axis гэх мэт. Эдгээр нь гадна болон дотор орчны нөхцлүүдээс гадна уул уурхай, барилга, авто зам гэх чиглэлүүдээр бүтээгдэхүүнээ төрөлжүүлсэн брэндүүд юм. Монголд дээрх брэндүүд өндөр тоогоор борлуулагдаж байна. Тиймээс хэрэв та шинээр хяналтын камер худалдан авахаар төлөвлөж байгаа бол эхний ээлжинд яалт ч үгүй дээрх брэндүүдтэй танилцах хэрэг гарна. Учрыг нь дахин хэлэхэд тэд бол манай орны нөхцөлд туршигдсан брэндүүд юм.
Харин та худалдан авалтын сонголтыг яаж хийх вэ?
Камерын үзүүлэлт бол ихэвчлэн адилхан тул зөрүүг нь гаргаж борлуулагчаас мэдээлэл авах
Нийлүүлэгчийн сертификаттай танилцах нь зүйтэй. Буцаад очиход танд засвар, зөвөлгөө өгч чадах найдвартай нөхцлийг шалгана
Борлуулалтын дараах баталгаат хугацаа хэдий урт байна гэдгийг нарийвлчан харьцуулах
Камераас бусад дагалдах хэрэгслүүд нь хоорондоо хэр нийцтэй ажиллах вэ?
Суурилуулалтын үйлчилгээ бий юу? Ажлын зураг боловсруулж гүйцэтгэлээ эхлүүлдэг газар байвал танд үйлчилгээ үзүүлэгчтэй бүрэн ойлголцоно. Мөн суурилуулалтын ажлын дараа шаардлагатай бол далд ажлын зураг гаргуулж авах нь зүйтэй.
Дээрх асуулгуудыг хүрээнд та камераа сонгож шаардлагатай үйлчилгээг гүйцэтгэгчээс авах нь зүйтэй. Танд хэрэв энэ чиглэлээр эргэлзээтэй, асууж тодруулах зүйл гарвал бидэнтэй холбогдоно уу. Манай мэргэжлийн инженерүүд танд зөвөлгөө өгөхөд бэлэн байна.
Холбогдох утас: 7788-9119; 9015-0011
