Мэдээлэл технологийн тодорхой 4 чиглэлийн хүрээнд хэрэглэчидтэйгээ илүү ойртож ажиллахын тулд манай компани салбартаа үйл ажиллагаа эрхэлж байна. Манай компанийн онцлог бол #brainstorming >> #production хийж хүлээлгэн өгөх хүртэл асуудалд онцгойлон анхаарахыг хичээдэг. Бид ямар ч ажлын ард гараад сурчихсан ба болохгүй шийдлийг заавал болгож байж санаа нь амардаг. Ажлыг хэцүү бас амархан гэж ангилахгүй. Танил талын эсвэл танихгүй хүний ажил гэж ялгахгүй. Юмс ээлж дарааллаараа байхдаа л зүгээр гэсэн гол зарчимтай. Дүрмийн дагуу ажиллана. Бичиг баримтанд тулгуурлана. Гэрээ хийгдсэн бол заалтуудаа ягштал баримтална гээд зүтгэчихдэг залуус байна.

Алсын хараа

Мэдээллийн технологийн салбартаа шинийг эрэлхийлэгч байх.

Эрхэм зорилго

Технологийн хамгийн сүүлийн үеийн хандлага чиг баримжааг нэвтрүүлэн хэрэглэгчдийн гарт хүргэнэ

Уриа үг

Think Forward

Хамтран ажиллах тухай

Та хэрэв ямар нэг систем эсвэл вэб сайт хийлгэхээр шийдсэн бол санаагаа бидэнтэй ярилцаарай. Бид таны санаанд үндэслэн шийдэл боловсруулж бүтээл болгон ажиллана.

МТ-ийн зөвлөх үйлчилгээ авахаар бол бизнес процессдоо тулгамдаад байгаа асуудлаа жагсааж бичээд нэг үзээрэй. Тэгээд бидэн рүү залгавал манай талаас шийдлээ танилцуулахад бэлэн байна.