Бид программ хангамжийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршлага болон сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт түлхүү ажилласан туршлагаа хослуулан салбарт тулгамдаад байгаа асуудлыг шийдэхийн тулд томоохон системүүдийг төлөвлөн хөгжүүлж байна. Одоогоор бид ил уурхайн баяжуулах үйлдвэрийн шат дамжлагуудыг бүрэн цахимжуулсан бүртгэлийн системийг хөгжүүлээд байгаа бөгөөд захиалагчийн шаардлагын дагуу сайжруулалтын ажлуудыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.

Манай гол чиглэл бол орчин үед трэнд болж буй програмлалын технологиудыг нутагшуулахыг зорьдог ба энэ чиглэлдээ голчлон вэб суурьтай системүүдийг хөгжүүлэн нэвтрүүлж байна. Мөн бид Microsoft -ийн албан ёсны лиценз худалдан авсан хэрэглэгчиддээ давуу тал болгон Office 365 багцын power apps болон power automate хэрэгслүүдийг ашиглан байгуулагын дотоод хүсэлтийн системүүдийг хөгжүүлсээр байна.

Ашиглах технологи:

Python (Django framework)

Php (Laravel framework)

Postgres, MySQL, NoSQL

Java

Node JS

Low code technology

Asp.net (MVC)

Microsoft (Power apps, Power automate)

Та энэ чиглэлийн үйлчилгээг сонирхож байвал энд дарж бидэнд шууд холбогдох эсвэл зурвас бичин үлдээгээрэй.