Төлөвлөх, бэлтгэх, компьютер, системүүдийн тасралтгүй байдлыг хангах гэх мэт байгууллагын бизнес процесст дэмжлэг болохуйц үйл ажиллагуунууыг хэрэгжүүлдэг нэг хэсэг нь яалт ч гүй МТ-ийн (Мэдээллийн Технологи) нэгж байдаг.
Сүүлийн жилүүдэд компаниуд МТ-ийн нэгждээ хүч нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн компаниудтай хамтрах эсвэл байнгын орон тооны ажилтны оронд outsourcing – гэрээт зөвлөх үйлчилгээ авч ажиллаж байна. Гэрээт үйлчилгээний давуу тал нь ажлуудыг төлөвлөн мастер гэрээний хүрээнд хэрэгжүүлэн хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ шууд болон шууд бус зардлуудыг хэмнэж байгууллагад нөөцийн давуу байдлыг бий болгодог. Хамгийн чухал нь тухайн компанийн МТ-ийн хамааралтай хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн багийн хүрээнд хэлэлцэн бодит шийдвэр, шуурхай үр дүнг хүргэн ажилладгаараа онцлогтой.
Манай компанийн хувьд та бүхэндээ энэ чиглэлийн Мэдээлэл Технологийн гэрээт үйлчилгээгээ хүргэхэд бэлэн байна. Basic, Standard, Pro+ багцуудыг танилцуулан хувь хүн болон албан байгууллагатай гэрээ байгуулан ажиллана.
Үйлчилгээний багцтай дэлгэрэнгүй танилцах бол та бүхэн манай байгууллагын борлуулалтын хэсэгтэй энд дарж холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Компьютер тоног төхөөрөмжийн систем шинэчлэх
Байгууллагын компьютер, серверийн үйлдлийн систем шинэчилж шаардлагатай тохируулгуудыг хийж гүйцэтгэнэ. Программ хангамжийн суурилуулах болон оффис хэрэглээний Word, Excel, Teams болон Autocad, Adobe гэх мэт хэрэглээний программ хангамжуудыг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж суурилуулалт тохируулгын үйлчилгээг хүргэнэ.
Албан байгууллагын хэрэгцээний программ хангамжуудын ашиглалтын лицензийг нийүүлж суурилуулан тохируулж өгнө
Системийн тасралтгүй ажиллагааг хангах
Байгууллагын дотоод хэрэгцээнд ашиглаж байгаа системүүдийн найдвартай тасалдалгүй байдлыг мониторинг системд холбож өгөх ба ажиллагааны мэдээллийг тогтмол илгээнэ.
Серверийн тасралтгүй ажиллагааг хангах
Байгууллагын серверүүдийн тасралтгүй найдвартай байдлыг хангаж шинэчлэлт, тохируулгын үйлчилгээг үзүүлнэ
Дата файлын нөөцийг төлөвлөж зөвөлгөө өгөх
Байгууллагын чухал дата файлын нөөц бүрдүүлэлтийг төлөвлөх ба шаардлагатай файлуудыг тогтмол хугацаанд нөөцлөн хадгалах орчныг бэлтгэж өгнө
Компьютерыг шаардлагатай нөхцлөөр засварлан шинэчлэх
Техник хангамжид учирсан аливаа доголдлыг оношилж шаардлагатай сэлбэг хэрэгслээр шинэчлэн суурилуулна
Дотоод сүлжээний холболт ба тохируулах (шинэчлэх болон дахин холболт)
Байгууллагын оффист тохируулан татсан дотоод сүлжээний гэмтлийг оношилж шаардлагатай бол дахиан шинээр татаж найдвартай байдлыг хангана ажиллана
Утасгүй сүлжээний суурилуулалт ба тохируулах
Оффисын дотоод орчинд утасгүй сүлжээний тохируулгыг хийж гүйцэтгэх ба шаардлагад нийцэх төхөөрөмжүүдийг танай байгууллагад санал болгоно
Мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх
Аливаа байгууллагын мэдээллийн урсгал, бүрдүүлэлт тэдгээрийн чухлын дарааллыг тогтоож аюулгүй байдалд хамаарах тогтолцоог төлөвлөн нэвтрүүлнэ
Антивирус программ суурилуулан тохируулах
Ажилтнуудын компьютер болон серверт шаардлагатай вирусны хамгаалалтын программыг суулган тохируулах үйлчилгээг үзүүлнэ
Уул уурхайн холбогдолтой мэдээлэл технологийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх
Тоос шороо, тэсвэртэй орчны хамгаалалттай зөөврийн компьютер, таблет төхөөрөмжүүдийг хэрэглэгчийн шаардлагын дагуу тогтмол нийлүүлнэ
Үйлчилгээний онцлог давуу тал:
Зардлын хэмнэлтийг бий болгоно
Мэргэшсэн багийн дэмжлэг тогтмол авах боломжтой
Тасралтгүй найдвартай ажиллагааг хүргэнэ
Асуудлыг мэргэжлийн хүрээнд дүгнэж шуурхай шийдвэрлэнэ
Мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллана
Гол бизнесдээ төвлөрөх боломжийг болгоно
Шинэ технологийг судалж байгууллагын хэрэгцээнд нэвтрүүлнэ
Систем программ хангамжийн бэлэн байдлыг нэмэгдүүлнэ
Учирч болзошгүй эрсдлээс сэргийлнэ
