Хяналтын камерыг сонгохдоо хэрэгцээ шаардлагаа маш сайн тодорхойлох нь зүйтэй. Гадна орчинд бол температурын хэлбэлзэл өндөр зөрүүтэй ажиллах камер тавьдаг. Харин энэ удаагийн зөвөлгөөнд хамаарч байгаа оффисын орчинд дотор зориулалтын хяналтын камерыг сонгон суурилуулна. Дотор орчны камерууд нь ихэвчлэн +30 -аас -10 градусын хооронд ажиллах 75-90 градусын хамрах өнцөг бүхий нэг чигийн камер байвал зохимжтой байдаг. Ихэвчлэн тааз болон ханын дээд хэсгийг сонгож өрөөний буланд байршуулна. Таны суурилуулсан камерууд өөд өөдөөсөө нэгийгээ харж байх ёстой тул хар зураг гаргаж цэгүүдээ нэг тооцоод үзээрэй.
Зөвхөн камерыг тухайн цэгүүдэд байршуулахаас гадна дүрс хадгалах төхөөрөмж буюу NVR (Network Video Recorder) төхөөрөмж зайлшгүй хэрэг болно. Уг төхөөрөмжид та хэрэгцээнийхээ дагуу хэмжээг сонгож HARD дискийг хийж асааснаар дүрсээ хадгалж эхэлнэ. Камер нь шууд NVR төхөөрөмжтэй холбогдох боломжтой хэдий ч тохиргоо хийх үед мэргэжлийн инженерүүдийн туслалцаа зайлшгүй хэрэг болно. Танай байршилд хэдэн камер тавигдахаас шалтгаалж NVR төхөөрөмжийн сувгийн тоог нэмэгдүүлж сонгох ёстой бөгөөд яг л энэ үед инженерүүд танд тооцоо хийж өгөх юм. Мөн төхөөрөмжүүдийг нэгтгэж байгаа хэсэгт буюу NVR болон свич, интернет төхөөрөмжүүдийн байрших хэсгийг та бүхэн зориулалтын цоожтой өрөөг сонговол зохимжтой байдаг.
Бид Монголчуудын хэдийнээ танил болсон Hikvision, Dahua, Juan зэрэг брэндүүдийн камеруудыг суурилуулж байгаа тул та бүхэнд ажлын зураг боловсруулан танилцуулж ажлыг гүйцэтгэж эхэлдэг. Та бидэнтэй шууд холбогдож энэ үйлчилгээний талаа мэдээллийг лавлан асуух боломжтой. Мөн та энд дарж зурвас бичээрэй.
