Энэ төрлийн гэрээт болон захиалгат ажлын шаардлагаа илэрхийлснээр бид танд тохирсон багцыг санал болгон танилцуулж та сонголтоо баталгаажуулсны дараа үйлчилгээ авах эрх үүснэ.
Та өөрийн хэрэгцээ шаардлагыг бидэнд илэрхийлсний дараа манай зүгээс шийдэл боловсруулж үнийн саналын хамт танилцуулна
Хяналтын камеруудыг суулгах ажлын цар хүрээнээс хамаарч хугацаа тодорхойлогдох боломжтой ба үүнийг манай зүгээ үнийн саналыг танилцуулах үеэрээ бүрэн мэдээлэл өгч ажилладаг
Тийм ээ. Манай компани нь Hikvision болон Dahua брэндийн цаг бүртгэх боломжтой нэвтрэх системүүдийг хамтад нь худалдаалдаг.
Байгууллагын мэдээллийн технологийн хэрэгцээтэй бүхий л нэгжүүдийн үйл ажиллагааг тодорхойлж жил болон улирлын төлөвлөгөөг боловсруулсан танай байгууллагад санал болгоно. Тухайн төлөвлөгөөтэй холбоотойгоор журам, зааварчилгааг батлуулж түүнийхээ дагуу мэргэжлийн инженерүүд биечлэн болон алсын зайн тусламж үйлчилгээг хүргэдэг.
Байгууллагын мэдээллийн технологид шаардлагатай техник хангам, сүлжээ, программ хангамжуудын суурилуулалт тохируулгын ажлууд хамаарна. Мөн дата файлын хадгалалт, сервер системүүдийн мониторингийн хэсүүд багтах бөгөөд холбоотой сургалт зааврчилгаа хүргэхээр төлөвлөн ажиллана.
Мэдээллийн технологийн хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлж мэргэжлийн үйлчилгээг авах нь тухайн байгууллагын бизнес процессд дэмжлэг болоод зогсохгүй, шийдвэр гаргалтанд чухал нөлөө үзүүлдэг. Мөн байнгын ажлын байр бий болгохоос илүүтэйгээр гэрээт үйлчилгээ нь зардал хэмнэж хариуцлагыг зөв оновчтой хуваарилах боломжийг олгодгоороо давуу талтай байдаг
Тийм ээ. Манай компани нь харилцагчдын хэрэгцээ шаардлагад тулгуурлан систем, программ хангамжийг хөгжүүлдэг ба төслийн баг томилон мэргэжлийн түвшинд ажиллахыг хичээдэг.
Манай компани нь Dell, Asus, Logitech болон HP брэндүүдийн компьютер дагалдах хэрэгслүүдийг худалдаалж суурилуулалт зааварчилгааны хамт таны гарт хүргэнэ.
Хугацааг шууд хэлэхэд тохиромжгүй байдаг. Тухайн захиалагчийн хэрэгцээ шаардлагаас хамаарч шийдлийг бүрэн тодорхойлсны дараа гүйцэтгэх хугацааг хэлэх боломжтой
Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, хүсч байгаа зүйл, эцсийн зорилго болон ажлын хамрах хүрээг бүрэн тодорхойлсны дараа үнийн саналыг тооцоолон хэлэх боломжтой
Товчоор тайлбарлахад хэрэглэгч мэдээллээ бүртгүүлэн боловсруулж эсвэл ямар нэг аргаар төлбөр тооцооны хэрэгсэлтэй харьцаж байвал вэб систем гэж ойлгоход болно. Вэб сайт нь харьцангуй энгийн буюу эхний ээлжинд мэдээллээ танилцуулах, маркетингийн хэрэгсэл байдлаар энгийн нөхцөлд ашиглагддаг.
Захиалагч өөрийн зорилго, хэрэгцээ шаардлагыг эхний байдлаар тодорхойлсон байх. Мөн түүнчлэн дахин давтагдашгүй домэйн нэрийг урьдчилан шалгаж бүртгүүлэн авна. Үүний дараагаар вэб сайт хөгжүүлэгч газраа сонгож гэрээ байгуулснаар дараагийн процессийн ажлууд эхэлнэ.
Серверийг таны вэб сайт, системийн цахим орчинд байрших тасралтгүй ажиллагаат компьютер гэж ойлгож болно. Үүнийг та дотоодын болон гадны үйлчилгээ үзүүлэгч мэргэжлийн байгууллагуудаас сонгон авах боломжтой.
Домэйн нэр нь таны вэб сайт болон системийн бусдаас ялгарах онцлог бүхий дахин давтагдашгүй нэр (domain name) байх болно. Үүнийг та албан ёсны нийлүүлэгчээс өөрийн нэрээр бүртгүүлэн урьдчилан авна.
