DrWeb антивирус программыг худалдаалж байна

Манай компани нь мэдээллийн технологийн бүхий л төрлийн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж байна. Үүн дотроо програм хангамжуудыг албан ёсоор хэрэглүүлэхийг зорилгоо болгодог билээ. Энэ чиглэлдээ компьютерийн хамгаалалт болох Dr.Web антивирусыг албан ёсны эрхтэйгээр худалдаалж байна. Та хэрэв компьютероо өдөр тутам ашиглаж өндөр бүтээмжтэй ажилладаг бол антивирус програм нь танд зайлшгүй хэрэг болно.

Өнөөдрийн байдлаар тогтоогдоод байгаа хамгийн сүүлийн үеийн 22000 гаруй вирусээс таны компьютерийг найдвартай хамгаалахын зэрэгцээ хадгалагдсан файлуудад ч дүн шинжилгээ хийж чадахаараа онцлогтой. Асуудалтай файл, програм хангамжууд аль хэдий нь суусан байвал антивирус нь тухай бүрээр ангилж шаардлагатай тохиолдолд хориглох (quarantine) үйлдлийг гүйцэтгэдгээрээ онцлогтой. Мөн интернет хөтөч ашиглан янз бүрийн вэб сайтууд руу хандах үед таны компьютер халдлагад өртөж болох бөгөөд хэрэв ямар нэг хамгаалалтын програм ажиллаагүй бол тухайн үйлдэл нь таны нүдэнд ил харагдахгүй. Харин таныг вэб хөтчөө ашиглаж байх хооронд халдсан вирус нь үйлдлийн системийн (c disk) үндсэн диск, чухал хэрэгцээтэй дата (D:\) хавтаснуудад очоод нуугдчихдаг. Ингээд вирустэй компьютероо та өдөр тутамдаа ашиглан гацаж удаашрах, гэнэт унтрах гэх мэт асуудлуудтай нүүр тулна.

Компьютертой холбоотой мэдээллийн аюулгүй байдлын нэгээхэн хэсэг нь энэ юм. Та үүнд тухай бүрт цаг зарцуулж суухгүйгээрээ жилийн хугацаанд албан ёсны эрхтэй антивирус програмд даатгачихад болно. DrWeb антивирус нь ашиглахад хялбар, ойлгомжтой байхын зэрэгцээ суулгасны дараа компьютерийн ажиллагаанд ямар нэг нөлөө үзүүлэхгүй. Хүсвэл бидэнтэй холбогдож компьютерийн вирустэй холбоотой үйлчилгээг авах боломжтой. Бид танд шуурхай зөвөлгөө өгөхийн зэрэгцээ эхний 1 сарын хугацаанд төлбөргүй ашиглах боломийг санал болгож байна.

Итамайнд Солюшнс ХХК

Холбоотой

Их уншилттай

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн